“Canon”, “Imagica” компаниуд Монголд ямар туршилт хийв?
Японы “Canon”, “Imagica” хамтран өндөр чанарын камераар агаар мандлын доод давхаргын нэг, газрын гадаргаас 50 км хүртэлх өндөрт орших стратосфер давхаргаас VR буюу виртуал бодит байдлын дүрс бичиж авснаа олон нийтэд танилцууллаа. Ингэхдээ агаарын бөмбөлөгт гурван камер суурилуулаад газрын гадаргуугаас 25 км-ийн өндөрт хөөргөж дүрс авсан байна. Тэдний гол зорилго нь сансрын аялал хийж байгаа мэт сэтгэгдлийг хэрэглэгчдэд төрүүлэхэд хэрэгтэй дүрс авах байжээ. Тиймээс өнгөрөгч хоёрдугаар сард, орон даяар цас орсон Монголд ирж агаарын бөмбөлөг хөөргөсөн нь стратосферт -50 хэмийн хүйтэнд дүрс авсан гэнэ. Улмаар, авсан дүрсээ одоо Японы Чиба хотод болж буй, видео бичлэгтэй холбоо бүхий үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын үзэсгэлэнд үзүүлж байгаа юм. Ингэснээр үзэгчид VR шил зүүж, Монголын агаарын орон зайнаас авсан бичлэгээр дэлхийн гадаргууг 3D байдлаар харж байна. Сонирхуулахад, дээрх хоёр компани VR дүрсийг боловсрол, аялал жуулчлал, энтертэйнмэнт зэрэг олон салбарт ашиглаж, VR видеоны хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Зураг дээр: Монголын агаарын орон зайд авсан VR дүрсийг үзэгч тусгай нүдний шил зүүн үзэж байгаа нь.
Эх сурвалж: "Yomiuri" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.