images

"Монголын хөрөнгийн зах зээл-2024” семинар Сөүл хотод болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-18


   БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын нийгэмлэг Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран "Монголын хөрөнгийн зах зээл-2024” семинарыг Сөүл хотод зохион байгуулав. Өмнөд Солонгосын санхүүгийн хөрөнгө оруулалтын салбар, хөрөнгийн зах зээл Монголд ямар хөрөнгө оруулалт хийх боломж байгааг судлах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна. Монгол улс сэргээгдэх эрчим хүч, санхүү, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбаруудаасаа илүү хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгойлон анхаарч буй билээ. Семинараар Өмнөд Солонгосын санхүүгийн хөрөнгө оруулалтын салбарын удирдлагууд Монголын уул уурхай, байгалийн баялаг, эрчим хүч, мэдээллийн технологи, худалдаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг олон салбарын төлөөлөлтэй уулзаж, төслийн талаар тайлбар сонсон ажил хэрэгч яриа өрнүүлсэн байна. Семинарт Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд, Монголын Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дарга С.Цэрэндагва нар оролцож, Өмнөд Солонгосын санхүүгийн хөрөнгө оруулалтын нийгэмлэгийн тэргүүн Со Юү Сок “Монгол улсын санхүүгийн зах зээлийн өсөлт ба Өмнөд Солонгосын боломжууд” сэдвээр илтгэл тавьжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.