"Титаник"-ийн сүйрлээс олон хүн аварсан ахмадын алтан цаг 1.5 сая паундын үнэ хүрэв
Анд нөхдийн мэдээ
2024-11-18
1912 онд живсэн "Титаник" хөлгөөс 700 зорчигчийг аварсан зорчигч тээврийн хөлөг онгоцны ахмадад, амьд үлдсэн хүмүүсээс бэлэглэсэн алтан цаг дуудлага худалдаагаар орж 1.56 сая паундаар зарагдсан байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр тэр нь, "Титаник"-ийн зорчигчдыг аварсан "RMS Carpathia" хөлгийн ахмад Артур Ростронд бэлэглэсэн “Tiffany” халаасны цаг юм. Тодорхой хэлбэл, уг цагийг "Титаник"-ийн сүйрлээр амиа алдсан Америкийн бизнесийн магнат Жон Жэйкоб Асторын эхнэр Мэдлин Астор нарын гурван хүн А.Ростронд бэлэглэсэн ажээ. Цаган дээр хатагтай М.Астор, Жон Б.Сайер, Жорж Д.Уитернер нар нэрээ сийлж "Амьд үлдсэн гурван хүнээс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье" гэсэн үгсийг бичжээ. Ахмад А.Рострон 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өглөө эрт "Титаник"-ийн ослын мэдээг сонсоод Газар дундын тэнгис рүү явж байсан хөлгөө эргүүлж ослын газар очоод 20 аврах завиар 700 орчим зорчигчийг аварсан байна. Энэхүү үйлдлийнхээ төлөө ахмад А.Рострон баатар хэмээн өргөмжлөгдөж, тухайн үеийн ерөнхийлөгч Уильям Ховард Тафтаас Конгрессын медаль хүртэж, мөн Английн хаан V Жорж баатар цол хүртээж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.