Буриадад "Монгол туургатны гоо бүсгүй" шалгаруулна
Анд нөхдийн мэдээ
2024-11-18
Энэ жил 25 дахь удаагаа болох гэж буй “Буриадын гоо бүсгүй” тэмцээний хүрээнд "Монгол туургатны гоо бүсгүй" шалгаруулахаар болсноо зохион байгуулагчид нь зарлалаа. Буриадын Соёлын яамны мэдээлснээр, анх удаа бий болгож буй энэ ангилалд Монгол, Хятад улс, ОХУ-ын Тува, Халимаг, мөн Эрхүү муж, Өвөр Байгалын хязгаараас уригдсан гоо бүсгүйчүүд оролцох ажээ. Эцсийн шалгаруулалт нь 11 дүгээр сарын 25-нд Улаан-Үд хотын Дуурь бүжгийн академик театрт болох “Буриадын гоо бүсгүй” тэмцээний ялагч, Оросын гоо бүсгүй шалгаруулах “Краса России” тэмцээнд оролцох эрхтэй болно. “Краса России” тэмцээний анхдугаар удаагийнх 1995 онд Москва хотод болж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.