images

Хятадын армийн нисгэгч бүсгүй юуны учир од болов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-18


   Хятадын Ардын чөлөөлөх армийн албан хаагч, Цэргийн нисэхийн академийн анхны эмэгтэй нисгэгч, 25 настай Шү Фэнчан хэмээх бүсгүй гадаад төрх, зүс царайгаараа Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Сон Хэ Кёотой төстэй гэдгээрээ ихэд алдаршиж байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тэрбээр “Harbin Z-20” байлдааны нисдэг тэргийг жолоодсон анхны эмэгтэй цэргийн нисгэгч ажээШү Фэнчан мөн өнгөрсөн жил Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Анх 2022 оны арваннэгдүгээр сард Хятадын хамгийн том агаарын шоу болох “Zhuhai Airshow” арга хэмжээний үеэр CCTV-д ярилцлага өгснөөсөө хойш тэрбээр “Хятадын Сон Хэ Кёо” гэдэг хочтой болжээ. Агаарын шоун дээр түүний гадаад төрх төдийгүй мэргэжлийн ур чадвар олны анхаарлыг татаж, гадаад дотоодын нисгэгчид, жуулчид түүнтэй зургаа авахуулахаар урт дараалал үүсгэж байсан гэнэ. Шү Фэнчан өнгөрсөн зургаадугаар сард Цэргийн нисэхийн академийн олон нийттэй харилцах элчээр сонгогдсон байна. Тэрээр сурталчилгааны видеондоо “Намайг хөх тэнгэрт нисч, сайн нисгэгч болоход түлхэц болсон зүйл бол цэргийн дүрэмт хувцсандаа дурласан сэтгэл минь байсан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.