Д.Трампыг сонгогдсонд урам нь хугарсан Холливүүдийн жүжигчин гадаадад гарахаар шийджээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-18
Холливүүдийн жүжигчин Эва Лонгориа АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трампын сонгогдсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, өөр улсад очиж амьдрахаар шийдсэнээ мэдэгдлээ. Тэрбээр энэ удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар “Marie Claire” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв Д.Трамп амлалтаа хэрэгжүүлж эхэлбэл Америк аймшигтай газар болно" гэжээ. Э.Лонгориа нь Техас мужид есөн үеэрээ амьдарч байгаа латин америк гаралтай нэгэн аж. Тэрбээр Ардчилсан намыг олон жил тууштай дэмжсээр ирсэн бөгөөд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд дэд ерөнхийлөгч Камала Харрисын кампанит ажилд оролцсон байна. Сүүлийн хэдэн жил Испани, Мексикт киноны зурагт оролцож, нөхөр болон зургаан настай хүүгийн хамт ихэнхдээ аялах маягаар амьдарч буй тэрбээр "Би АНУ-аас явж хаана ч очсон эрх чөлөөтэй, хүссэнээрээ амьдарч чадна. Харин ихэнх америкчуудад ийм боломж байхгүй” гэжээ. “The Hill” сонины мэдээлснээр Д.Трампыг сонгогдсон нь тодорхой болох үед “Google”-ийн хайлтын системд "Канад руу шилжих", "Канад руу цагаачлах" гэсэн түлхүүр үгсийн хайлтын хэмжээ өмнөх үеийнхтэй харьцуулахад 5000 орчим хувиар нэмэгдсэн ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.