images

Өмнөд Солонгос, Японы төрийн тэргүүнүүд уулзав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-18


   Перу улсын Лима хотод болсон Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль, Японы шинэ ерөнхий сайд Шигэрү Ишиба нар уулзав. Тэд Хойд Солонгос ОХУ-тай цэргийн харилцаагаа гүнзгийрүүлж, Украинд цэрэг илгээн, шинэ баллистик пуужин туршиж байгаад зовниж буйгаа илэрхийлжээ. Тиймээс аюулгүй байдлын асуудлаар хоёр тал хамтарч ажиллахаас гадна АНУ-д хандах хэрэгтэй хэмээн санал нэгдсэн байна. Мөн хоёр улсын харилцаа хэвийн болсны 60 жилийн ой дараа онд болох тул улс төр, соёл, бизнесийн олон талбарт хамтын ажиллагаагаа бататгахаар тохиролцсон аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.