Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Ши Жиньпинтэй сүүлчийн удаа уулзав
Анд нөхдийн мэдээ
2024-11-18
Перу улсын Лима хотод өнгөрөгч 15-16-ны өдрүүдэд болсон Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй сүүлчийн удаа уулзлаа. Тэд анх 2022 онд Индонезийн Бали аралд, дараа нь өнгөрөгч жилийн өдийд АНУ-ын Сан Франциско хотод уулзсан юм. Саяын уулзалтаар талууд өнгөрсөн жилийн айлчлалын үр дүнгээ дүгнэж, харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх талаар ярилцсан бөгөөд Ши Жиньпин “АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ. Мөн хоёр улсын харилцааг тогтвортой байлгах талаар санал нэгтэй байгаагаа талууд нотолсон байна. Тухайлбал, Ж.Байден Хятад, АНУ-ын харилцааг зөвхөн хоёр улсын ард түмэнд бус дэлхий нийтийн ирээдүйд чухал болохыг онцлоод шинэ хүйтэн дайн үүсгэхийг хүсэхгүй байгаагаа, Тайванийг Хятадаас тусгаар авч үзэн улс төрийн бодлогод нь халдахгүй гэдгээ хэлжээ. Улмаар талууд өмнөх уулзалтууд нь нөхөрсөг, гүн гүнзгий, бүтээлч байсныг тэмдэглээд, цаашид ч холбоо харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Хятадын хэвлэлүүд уламжиллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.