images

Японы гүнж Юүрико 101 насандаа таалал төгслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-15


   Японы 124 дэх эзэн хаан Хирохитогийн (1901-1989) бага дүү болох ханхүү Микасагийн бэлэвсэн эхнэр, гүнж Юүрико 101 насандаа Токиогийн эмнэлэгт өнөө өглөөний 6 цагт нас барсан талаар Эзэн хааны мэдээллийн агентлагаас мэдээллээ. Одоогийн эзэн хаан Нарүхитогийн хамгийн том нагац эгч болох тэрбээр өнгөрөгч зургаадугаар сард 101 нас хүрч, хааны гэр бүлд багтдаг хүмүүсээс хамгийн өндөр настай нь болж байв. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын эхээр уушгины өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Гэвч энэ сарын эхээр зүрх, бөөрнийх нь үйл ажиллагаа мууджээ. Түүний нөхөр, ханхүү Микаса 1941 онд Юүрикотой гэрлэж, 2016 онд 100 насандаа таалал төгссөн билээ. Тэд гурван хүү, хоёр охинтой байсан ч хөвгүүд болох Томохито, Кацүра, Такамадо нар 2012, 2014, 2002 онд нас барсан юм. Тэдний үр хойчсоос гурван ач нь эзэн хааны гэр бүлд үлдсэн бол Такамадо хүүгийнх нь охид болох гүнж Норико, Аяако нар 2014, 2018 онд энгийн хүнтэй гэрлэж эзэн хааны гэр бүлийг орхижээ. Гүнж Юүрико Японы Улаан загалмайн нийгэмлэгийн хүндэт дэд ерөнхийлөгч, 1948-2010 оны хооронд хүүхдийн эрүүл мэнд, нярай эхчүүдийг дэмждэг “Boshi-Aiiku-Kai” эзэн хааны бэлгийн сангийн ерөнхийлөгч байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.