Д.Трамп вакцин эсэргүүцэгчийг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-11-15
АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдад вакцин эсэргүүцэгч Роберт Ф.Кеннедиг нэр дэвшүүллээ. Учир нь, Д.Трамп эм, хоол үйлдвэрлэгч компаниудын төөрөгдүүлсэн мэдээлэлд америкчууд автаад удсан хэмээн үзжээ. Харин Р.Кеннеди “АНУ-ыг дахин эрүүл, агуу болгоно” гэсэн байна. Тэрбээр АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн бага дүүгийн хүү бөгөөд вакцин эсэргүүцэх хөдөлгөөний нөлөө бүхий зүтгэлтэн юм. Удам дамжсан улс төрч гэр бүлийн гишүүн, хуульч мэргэжилтэй тэрбээр хүүхдэд вакцин хийхийг эсэргүүцдэг тул “Хүүхдүүдийн эрүүл мэндийн хамгаалал” байгууллагыг үүсгэн байгуулсан билээ. Сонирхуулахад, Д.Трамп 2021 онд “Ковид-19” цар тахлын вакцин тариулснаа зарлаж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.