Их Британи: Тэтгэврийн олон санг нэгтгэж мега фонд байгуулна
Анд нөхдийн мэдээ
2024-11-15
Их Британийн Засгийн газар хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор, орон нутгийн засаг захиргааны олон арван тэтгэврийн санг нэгтгэсэн мега фонд байгуулахаар болов. Сангийн сайд Рэйчел Ривз орон нутгийн засаг захиргааны тэтгэврийн шинэчлэлээр дамжуулан найман ийм фонд байгуулах хууль гаргахаар зорьж буйгаа хэлсэн байна. Одоогийн байдлаар Их Британийн орон нутгийн захиргааны тэтгэврийн сангууд нийт 6,7 сая иргэний 390 тэрбум паундын хөрөнгийг эргэлдүүлж байна. Засгийн газрын зорилго бол 2030 он гэхэд хамгийн багадаа 25-50 тэрбум паундын томоохон фонд бий болгохын тулд тэтгэврийн тархай бутархай 86 санг нэгтгэх явдал гэж үзсэн байна. Ингэснээр 2030 он гэхэд дэд бүтцийн төслүүд болон ирээдүйд хэрэгжих төслүүдэд 80 тэрбум паундын хөрөнгө оруулалт хийх боломжтой болно гэж Засгийн газар үзэж байгаа тухай “The Guardian” сонин мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.