Өвөр Монголын Улаанцав хотоос Монголд нийлүүлсэн чипсний хэмжээ огцом нэмэгджээ
Өвөр Монголын Улаанцав хотоос Монгол улсад нийлүүлсэн төмсний хөлдөөсөн чипсний экспорт жилийн өмнөхөөс 473.37 хувиар нэмэгдсэн талаар “Global Times” сонин мэдээллээ. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний 10 сарын байдлаар манай улс Улаанцав хотоос 755.24 тонн төмсний хөлдөөсөн чипс авсан бөгөөд үнийн дүн нь 992700 доллар болсон байна. Чипс нийлүүлэгч компанийн захирал энэ талаар хэлэхдээ, "Сар бүр 25 тоннын багтаамжтай, 50 метр урт 2-3 чингэлэг бараа Монгол руу явуулдаг" хэмээн ярьжээ. Гэхдээ манайд нийлүүлдэг бүтээгдэхүүн нь тус компанийн экспортын өчүүхэн хувийг эзэлдэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.