images

Өвөр Монголд цас, мөсний баярууд эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-13


   Өвлийн аялал жуулчлал, спортыг хөгжүүлж орлогоо нэмэгдүүлэх зорилготой Өвөр Монголын хотуудад цас, мөсний баяр эхэллээ. Тодруулбал, Хянган аймгийн Рашаан хотод өнгөрөгч ням гарагт 19 дэх удаагийн цас, мөсний наадам эхлэв. Харин үүний өмнө аравдугаар сарын 7-нд Хөлөнбуйр аймгийн Яакэши, Залантун зэрэг Их Хянганы уулын өвөрт орших хотуудад цас, мөсний баяр болжээ. Өвөр Монголын энэ өвлийн аялал жуулчлалыг татах бодлого нь Хөлөнбуйраас албан ёсоор эхэлж, бүх нутгаар нь үргэлжлэх юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.