images

XPENG компани нисдэг машинаа хөөргөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-13


   “Airshow China” 15 дахь удаагийн олон улсын нисэхийн болон сансрын технологийн үзэсгэлэн Хятадын Гуандун мужийн Жухай хотод өчигдөр эхэллээ. Үзэсгэлэнгийн эхний өдөр цахилгаан автомашин үйлдвэрлэгч XPENG компани "Land Aircraft Carrier" нисдэг машиныхаа анхны олон нийтэд нээлттэй нислэгийг үйлджээ. Нислэг бүхэлдээ автомат жолоодлоготой байсан бөгөөд нам доогуур жигд хурдтай ниссэн байна. Уг  машины үйлдвэрлэлийг ирэх оны гуравдугаар улиралд эхлүүлж 2026 онд хэрэглэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогийн байдлаар нисдэг машины үйлдвэрийн барилгыг барьж буй бөгөөд жилд 10 мянган ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.