Илон Маскийн ээж Хятадад алдаршиж байна
Анд нөхдийн мэдээ
2024-11-12
Илон Маскийн ээж, 76 настай Мэй Маскийн "A Woman Makes a Plan" намтар зохиол 2020 онд Хятадад орчуулагдан гарснаас хойш ихэд алдаршиж Хятадын бестселлер номын жагсаалтыг тэргүүлжээ. Мөн түүний лекцийг хятад хүмүүс ихээр сонирхож, төрийн албан хаагчид хүртэл шимтэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тухайлбал, Бээжин зэрэг Хятадын томоохон хотуудын дундаж давхаргын эмэгтэйчүүдийн дунд түүний ном ихэээхэн гүйлгээтэй байгаа талаар “The Wall Street Journal” сэтгүүл мэдээлсэн байна. 1948 онд Канадад төрсөн Мэй өсвөр насандаа загвар өмсөгчөөр ажлын гараагаа эхэлж, ӨАБНУ-ын гоо бүсгүйн тэмцээний финалд шалгарч байжээ. Тэрбээр “Tesla” компанийн Хятад дахь салбарын олон нийттэй харилцах элчээр ажилладаг аж. “Tesla” компани 2019 онд Шанхай хотод цахилгаан автомашины үйлдвэр барихад 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний дүнд Хятад дахь борлуулалт 21.75 тэрбум долларт хүрчээ. Илон Маск Хятадыг дэмжсэн байр сууриа нээлттэй илэрхийлдэг, Хятадын цахилгаан машинд АНУ татвар ногдуулахыг эсэргүүцээд зогсохгүй Тайванийн асуудлаарх Хятадын Засгийн газрын байр суурийг дэмжсэн юм. Ийм учраас түүнийг, ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг холбосон яриа хэлэлцээний суваг болж чадна гэж үзэж байна. Ийнхүү И.Маскийн үүрэг өсөхийн хэрээр түүний ээж Мэйг сонирхох сонирхол ч нэмэгдэж буй бөгөөд хатагтай Мэй Маск Хятадад олны танил од мэт нэр хүндтэй болж чадсаныг “Bloomberg” онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.