Өмнөд Солонгос: 260 грамм жинтэй мэндэлсэн хүүхэд эсэн мэнд бойжиж эмнэлэгээс гарав
Анд нөхдийн мэдээ
2024-11-12
Өмнөд Солонгост төрсөн хамгийн бяцхан хүүхэд Еран 198 хоног эмнэлэгт сувилуулсны эцэст эмнэлэгээс гарч гэртээ очлоо. “Самсунг Сөүл” эмнэлгийн мэдээлснээр, энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр эхээс ердөө 260 гр жинтэй төрсөн Еран Өмнөд Солонгост төрсөн хамгийн жижиг хүүхэд гэж тэмдэглэгдсэн бөгөөд эмнэлгээс гарахдаа 3.19 кг жинтэй болон бойжиж, анх төрсөн үеийнхээс даруй 10 дахин өссөн байна. Түүнийг ээж, аав нь гэрлээд гурван жилийн дараа олдсон энхрий хүүхэд хэмээн өхөөрдөн нэрлэж байна. Түүний анх эхийн хэвлийд олдсон өдөр 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байсан ажээ. Харин хэвлийдээ эрүүл бойжиж байсан хүүхэд жирэмсний 21 дэх долоо хоногоос эхлэн өсөлт нь зогссон байна. Тиймээс “Самсунг Сөүл” эмнэлэгийн хяналтад орж хэвтэн эмчлүүлж эхлэхэд ээжийнх нь даралт нэмэгдэж, бие нь тавгүйцэж эхэлсэн тул яаралтай арга хэмжээ авч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд хийсвэр хагалгаагаар төрүүлжээ. Хүүхэд анх төрөхдөө ердөө 260 гр буюу насанд хүрсэн хүний алганы чинээ байсан байна. Эрчимт эмчилгээнд байхдаа өтгөн нь хатаж эхэлсэн тул мэс заслын бус аргаар өтгөнийг нь гадагшлуулах зэргээр эмнэлгийн бүх ажилтан бяцхан хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилласан болохыг эмчилгээ хариуцаж байсан профессор Ян Ми Сон өгүүлсэн байна. Нярай удалгүй амьсгалын аппаратаас салж, өөрөө амьсгалж эхэлжээ. 500 гр-аас бага жинтэй төрсөн хүүхдийн амьд үлдэх магадлал ердөө 36.8 хувь, Еран шиг 300 граммаас бага жинтэй төрсөн бол энэ магадлал бүр 1 хувь байдаг ч бяцхан Эран хүн болж чаджээ. Эдүгээ гэртээ эрүүл саруул бойжиж буй Еран эмнэлэгийн байнгын хяналтанд байна. Эрчимт эмчилгээний тасгийн захирал Жан Юн Шил доктор "Еран ирээдүйд төрөх бага жинтэй, дутуу нярайчуудад итгэл найдварын зул болсон хүүхэд” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.