images

Илон Маскийн хөрөнгө долоо хоногийн дотор 70 тэрбумаар өсөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-12


   АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжихэд дор хаяж 130 сая долларын тусламж үзүүлсэн Илон Маскийн хөрөнгө сонгуулийн үр дүн гарснаас хойш долоо хоногийн дотор 70 тэрбум доллароор нэмэгдсэн талаар CNBC телевиз мэдээллээ. Учир нь, хөрөнгийнх нь ихэнх хувийг бүрдүүлдэг “Tesla” компанийн хувьцааны үнэ сонгуулиас хойшх дөрвөн өдрийн дотор 39 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд долларыг давсан билээ. Ингэснээр “Forbes” сэтгүүлээс түүний хөрөнгийг 320 тэрбум доллар гэж тооцоолсон бөгөөд дэлхийн хоёр дахь баян хүн “Oracle” компанийн захирал Ларри Эллисоны хөрөнгөөс 90 тэрбум доллароор их гэж зарлав. И.Маскийн найз, “Tesla” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуучин гишүүн Л.Эллисон мөн л Бүгд найрамдах намыг дэмжигч тул Д.Трампын ялалтын дараа “Oracle” компанийн хувьцааны ханш 10 хувиар өсөж, хөрөнгө нь 20 тэрбум доллароор нэмэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.