images

Их Британи: Эмнэлэгт төрөхдөө солигдсон хүүхдүүд 55 жилийн дараа бие биенээ олов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-12


   Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба тус улсын түүхэнд анх удаа нярай хүүхэд солигдсон тохиолдол батлагдсан тухай мэдээлжээ. Улмаар хүүхэд нь солигдсон хоёр гэр бүл нөхөн төлбөр авахаар болсон тухай ВВС мэдээлэв. Тодруулбал Баруун Мидлендийн иргэн Тони 2021 оны Зул сарын баяраар найзуудаасаа ДНХ-ийн шинжилгээ хийлгэх эрхийн бичиг бэлгэнд авчээ. ДНХ-ийн шинжилгээгээр ургийн бичиг олгодог үйлчилгээ түгээмэл болсон тул найзууд нь түүнд ийм бэлэг бэлдсэн байв. Тони бэлгийг туршиж үзэхээр шүлсний шилжилгээ өгтөл цочирдом хариу гарч, түүний Жессика нэртэй дүүгийн оронд Клэйр гэх дүү гарч иржээ. Үүнд хачирхсан Тони учрыг тодруулахаар Клэйртэй холбоо барив. Үүний дагуу Клэйр мөн ДНХ-ийн шинжилгээ хийлгэж үзэхэд бас л хачирхмаар хариу гарч, эцэг эхийн уугуул нутаг гэсэн хэсэгт түүний аав ээжийн төрсөн газартай ямар ч холбоогүй газар гарч ирсэн аж. Клэйр, Тони нар хамтран үүнийг судалж үзэхэд Тонигийн дүү гэгддэг Жессика болон Клэйр нар 1967 оны нэгэн шөнө нэг эмнэлэгт төрсөн болох нь тогтоогджээ. Эцэст нь тэд хэдхэн цагийн зайтай төрсөн Жессика, Клэйр нар төрснийхөө дараа солигдсон болохыг олж мэдсэн байна. Энэ учрыг мэдсэн Клэйр хэд хоногийн дараа жинхэнэ төрсөн ээжтэйгээ уулзжээ. Тэрбээр энэ тухай дурсахдаа "Ээжийгээ анх хараад л эртний танил минь юм шиг санагдсан” гэжээ. Клэйр өөрийг нь өсгөсөн ээждээ энэ үнэнийг хэлэх хамгийн хэцүү байсан байна. Ээж нь учрыг ойлгож, төрсөн охин Жессикадаа баяр ёслол, төрсөн өдрөөр нь бэлэг илгээдэг болсон бөгөөд Клэйрийг төрсөн охин нь биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байсан гэнэ. Хүүхэд солигдсон явдал батлагдсанаар Үндэсний эрүүл мэндийн алба хариуцлага хүлээж хоёр гэр бүлд нөхөн төлбөр олгохоор болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.