images

Сирийн энхийн хэлэлцээр Казахстанд болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-12


  Сирид энх тайван тогтоох асуудлаарх хэлэлцээр Казахстаны нийслэл Астана хотод өчигдөр эхэллээ. Энэ жил 22 дахь удаагаа болж буй хэлэлцээрт 11 орон, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Сирийн талыг тус улсын Гадаад харилцааны дэд сайд Аыман Раад төлөөлж байгаа бол Орос, Турк, Ираны Гадаад яамны албаны хүмүүс оролцож байгаа аж. Харин ажиглагчаар Иордан, Ливан, Ирак, НҮБ, НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.