images

Энэ жил дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-07


   Энэ жил дэлхийн цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жил болж тэмдэглэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, дэлхийн дундаж температурын өсөлт үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад анх удаагаа 1.5 хэмээс давах шинжтэй байгаа тухай Коперникийн цаг уурын ажиглалтын хүрээлэн (C3S) мэдээлэв. 1.5 хэм гэдэг нь уур амьсгалын гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрээр (COP21) олон улсын хамтын нийгэмлэгээс тогтоосон Мажиногийн шугам юм. Дэлхийн дулаарлын улмаас өнгөрсөн жил агаарын дундаж температур 1.48 градусаар нэмэгдэж, Мажиногийн шугамд ойртсон байна. Коперникийн хүрээлэнгийн захирал Карло Буонтемпо өнгөрсөн жил болон энэ жил тохиосон Эль Нино далай-агаар мандлыг хамарсан цаг уурын үзэгдэл, галт уулын дэлбэрэлт, нарны энергийн өөрчлөлт зэрэг бусад хүчин зүйлүүд нөлөөлсөн болохыг онцолжээ. Ирэх долоо хоногт болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын 29 дүгээр бага хурлаар дэлхийн улс орнуудыг илүү шийдэмгий арга хэмжээний талаар ярилцах төлөвтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.