“Shenzhou-18” хөлгийнхөн 34.6 кг дээж авчирчээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-07
Хятадын сансрын судалгааны “Shenzhou-18” хөлгийн багийнхан өнгөрөгч даваа гарагийн өглөө эх дэлхийд эргэн ирсэн билээ. Ингэхдээ туршилт судалгааны 34.6 кг дээж авчирсан байна. Үүнд, цуглуулахад тун хэцүү нано материал, микро организм, холимог металл багтжээ. Энэ нь бичил таталцал, сансрын материал, сансрын амьдрал зэрэг талбарыг хамрах шинжлэх ухааны 28 төслийн туршилтын 55 төрлийн дээж аж. Сансрын туршилт судалгааны энэ үйл явц хоёр үндсэн хэсэгт хуваагдаж байгаагийн нэг нь сансрын станцад туршилт явуулах, нөгөөх нь газар дээр буюу дэлхий дээр тусгай мэргэжилтнүүд хувьслын дүгнэлт, өгөгдлийн дүн шинжилгээ хийх юм байна. Өөрөөр хэлбэл, "Tiangong" сансрын станцад очсон нисгэгчид анагаах ухаан, ургамал, амьтан судлал зэрэг шинжлэх ухааны олон талбарт туршилт хийдэг бөгөөд тэдгээр туршилтын эцсийн дүн шинжилгээг дээж шинжилсэн эрдэмтэд хийх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.