images

Буриадын шатарчин хүү Бразилын тэмцээнд аваргалав

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-11-07


   Бразилын Флорианополис болж буй 18-аас доош насныхны шатрын ДАШТ-ий түргэн тоглолтын төрөлд Оросын Буриадын 17 настай тамирчин Эрдэм Хубукшанов түрүүлжээ. Нас, хүйс харгалзахгүй 202 шатарчин оролцож есөн өрөг тоглосон энэ тэмцээнд тэрбээр эхний долоон өрөгт өрсөлдөгчдөө хожиж, наймдугаар өрөгт Шведийн шатарчинд хожигдсон боловч сүүлийн өрөгт Чехийн тамирчныг ялсан байна. Улмаар ижил 8 оноотой Канадын шатарчныг хожиж энэ тэмцээнд түрүүлжээ. Насны ангилалдаа Эрдэм өнөөдөр буюу долоон өргийн дараа 4.5 оноотойгоор 93 тамирчнаас 18 дугаар байрт явж байна. ДАШТ-д ОХУ-аас оролцож буй Өвөр Байгалын Агын буриад тойргийн Яна Жапова 16 насны ангилалд 5 оноотойгоор зургаадугаар байр эзлээд байгаа ажээ. ДАШТ дуусахад одоо дөрвөн өрөг үлдээд байна.

   Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Эрхүү мужийн Ангарск хотод болсон орос даамны Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнд Буриад улсын Хурамхаан районы Хурамхаан суурины дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Вениамин Бурхинов тоглосон бүх өрөгтөө хожиж насны ангилалдаа түрүүлсэн юм.       

Гэрэл зургийн эх сурвалж: burunen.ru             

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.