Герман: Нэг хүнд 1700 захидал зэрэг ирсний учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-11-07
Германы хойд нутгийн Шлесвиг-Холштайн мужийн Квикборн хотод амьдардаг нэгэн эрд татварын албанаас нэг дор 1700 захидал иржээ. Тэрбээр эхлээд гайхаж байснаа сүүлдээ айж эхэлсэн тухайгаа өгүүлсэн байна. Арван хайрцагт хувааж хийсэн уг захидлуудад бүгд нэгэн адил татварын онлайн системд нэвтрэх нууц үгийг бичсэн байжээ. Учрыг тодруулбал энэ эр өнгөрсөн сарын 27-ны өглөө буюу зуны цагийн тооллоос нэг цаг урагшилж өвлийн цагийн тоололд шилжиж байх үед татварын тайлангаа цахимаар авах хүсэлт илгээсэн байна. Гэтэл татварын албаныхан зуны цагийн хуваарь стандарт цагийн хуваарьт шилжих үеэр ирсэн өргөдлийг хянах явцдаа техникийн алдаа гаргаснаас ийм явдал болжээ. Улмаар татварын албан уг эрд төвөг учруулсандаа уучлал гуйж, гэрт нь очиж тэдгээр захидлуудыг буцааж авъя гэсэн санал тавихад тэрбээр татгалзаж, нэгэнт ирсэн энэ олон захидлаар гал түлэх бодолтой байгаагаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.