Украины арми цэргүүддээ солонгос хэл зааж байна
Анд нөхдийн мэдээ
2024-11-07
Украины арми Хойд Солонгосын цэргүүдтэй тулалдах, олзлогдсон цэргүүдээс байцаалт авах зорилгоор цэргүүдээ солонгос хэл зааж байгаа тухай Их Британийн “The Times” сонин мэдээлэв. Улмаар Хойд Солонгосын цэргүүдийг баривчлах, байцаах заавар бүхий товхимол цэргүүддээ тараасан байна. Донецкийн фронтод ажиллаж байсан нэгэн цэргийн хэлснээр уг товхимолд “Энд хэдэн хүн байна вэ?”, “Та энд хэр удаж байна вэ?”, “Чамд ямар зэвсэг байгаа вэ?” гэх мэт асуултыг солонгос хэлээр оруулжээ. Энэ товхимлыг хүлээн авсан нэгэн украин цэрэг "Хойд солонгосуудтай нүүр тулах нь гарцаагүй боллоо. Ингэхээр бид цөмийн зэвсэг эзэмшдэг хоёр улстай тулгарч байгаа болохоор "галзуу" хариу барих болно" гэснийг тус сонин эш татжээ. Украины цэргийн тагнуулын мэдээлснээр, Оросын Курск болон бусад хотод байрлаж буй Хойд Солонгосын цэргүүдэд автомат буу, пулемёт, миномёт, танк эсэргүүцэгч пуужин, шөнийн харааны шил, дулааны дүрсний камер зэргийг олгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.