images

Ерөнхийлөгч асан Жорж Буш Дональд Трампад баяр хүргэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-07


   АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулснаа зарлахад ерөнхийлөгч асан Жорж Буш баяр хүргэжээ. Тэрбээр энэ сонгуулиар хэнийг дэмжиж буйгаа илэрхийлээгүй, чимээгүй байсан юм. Ж.Буш "Шинэ удирдагчид засгийн газрын бүх түвшинд амжилт хүсч байна" гээд сонгогчдын ирц өндөр байгаа нь АНУ-ын эрүүл, ардчилсан институци хүчирхэг буйн шинж болохыг онцолсон бөгөөд ингэхдээ Д.Трампын нэрийг дурдсангүй. Ж.Буш 2001-2009 онд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр хоёр удаа дэвшин ялалт байгуулж байсан юм. Харин тэрбээр энэ удаагийн сонгуульд Д.Трампыг дэмжиж буй тухай ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй билээ. Гэсэн хэдий боловч АНУ-ын улс төрийн хүрээнийхэн түүнийг Д.Трамптай харьцаа сайнгүй гэж үздэг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.