images

Дональд Трампын ялалт биткойны үнийг өсгөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-07


   АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноор дэлхийн хөрөнгийн болон крипто зах зээлд томоохон нөлөө үзүүлж байна. Хэрэв Д.Трамп сонгуульд ялбал долларын ханш чангарна гэж эдийн засагч нар эртнээс тооцоолсон бөгөөд өчигдөр сонгуулийн үр дүн албан ёсоор гарахаас өмнө буюу Д.Трамп ялах нь тодорхой болох үест Азийн мөнгөн тэмдэгтийн ханш суларч эхэлсэн билээ. Тэр дундаас хамгийн эмзэг нь Хятад, Сингапурын мөнгөн тэмдэгт байсан ч Азийн улсуудынхаас илүүтэй Мексикийн песогийн ханш 20 хувиар унасан юм. Ийнхүү Д.Трампын нөлөөгөөр долларын ханш чангарснаас гадна биткойны үнэ өсөв. “Coin Metrics” компаниас өнөөдөр мэдээлснээр Японы шиба инү үүлдрийн нохойны мийм буюу хөгжилтэй зурагнаас сэдэвлэн бүтээсэн “Dogecoin”-ий ханш 15 хувиар өсчээ. Энэ биткойныг анх гарсан цагаас нь хойш өнөөг хүртэл, Д.Трампыг талархагч Илон Маск тууштай дэмжсээр байгаа юм. Сонгуулийн үр дүнд зөвхөн “Dogecoin” төдийгүй түүнтэй төстэй “memecoin” буюу ямар нэг дүр, амьтан, урлагийн бүтээлээс сэдэвлэсэн хошин болон бусад төрлийн биткойы үнэ өсчээ. Тухайлбал, "Ether" 11, "Solana" 13, XRP койны үнэ таван хувиар өссөн бол "Coinbase" компанийн хувьцааны ханш 31.1 хувиар өссөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.