images

Тайланд: Усны үхрийн тугал Д.Трампыг ерөнхийлөгч болно гэж таажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-06


   Тайландын “Као Кио амьтны хүрээлэн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сэдвээр нэгэн видео бичлэг хийж цахим хуудсандаа байршуулсан нь олны анхаарлыг татаж байна. Тус хүрээлэнд бойжиж буй Мүдэн нэртэй, таван сартай усны үхэр Америкийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдох болохыг таасан гэнэ. Тодруулбал, Дональд Трамп, Камала Харрис нарын нэрийг тайландаар бичсэн жимстэй хоёр таваг тавьж өгөхөд усны үхэр Д.Трампын нэртэй тавгийг сонгожээ. Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард Америкийн NBC телевизийн "Tonight Show" нэвтрүүлгээр Мүдэн усны үхэр болон Д.Трамп, К.Харрис гурвыг өрсөлдүүлж санал асуулга явуулахад Мүдэн 93 хувийн саналаар илт давуу ялж, К.Харрис 4 хувь, Д.Трамп 3 хувийн санал авч байжээ. Энэ удаад ерөнхийлөгч асан Д.Трампыг сонгосон Мүдэний бичлэг цахим орчинд 2.3 сая гаруй хүний ​​хандалт авсан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.