images

Энэтхэгийн тосгонд Америкийн шинэ ерөнхийлөгчийн төлөө залбирч байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-05


   АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөж буй Камала Харрисын өвөөгийн төрсөн нутаг болох Энэтхэгийн Тамил Наду мужийн Туласендрапурам тосгоны оршин суугчид хиндү шашны сүмд К.Харрисын ялалтын төлөө залбирал үйлдэж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлэв. К.Харрис ялбал тэд баярын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тосгоны сүмд К.Харрис болон түүний өвөө П.В.Гопаланы нэрийг сийлсэн чулуун хавтан байдаг бөгөөд сүмийн гадна талд К.Харрисыг ялалт байгуулахыг ерөөсөн туг дарцаг өлгөжээ. Дэд ерөнхийлөгч К.Харрис нь Калифорниа мужийн Окланд хотод ямайка гаралтай эцэг Дональд Харрис, энэтхэг гаралтай ээж Шямала Гопалан нарын дундаас төрсөн юм. Түүний өвөө П.В.Гопалан Энэтхэгийн язгууртан гаралтай нэгэн байсан бөгөөд Камала багадаа ээж, дүүтэйгээ хамт Энэтхэгт өвөөгийндөө үе үе очдог байсан байна. Тэрбээр нэгэн ярилцлагадаа, бага насанд нь түүнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол өвөө нь байсан тухай дурдаж байжээ. Уг тосгоны оршин суугчид 2020 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн сонгууль болох үеэр К.Харрисын ялалтын төлөө мөн ийм залбирал үйлдэж байсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.