Молдавын ерөнхийлөгчийн сонгуульд Майя Санду ялалт байгуулав
Анд нөхдийн мэдээ
2024-11-05
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдав улсын ерөнхийлөгчийн сонгуульд Барууны талыг баримтлагч одоогийн ерөнхийлөгч Майя Санду ялалт байгуулжээ. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр М.Санду нийт сонгогчдын 55 хувийн саналаар ялалт байгуулсан бөгөөд түүний өрсөлдөгч, Молдавын ерөнхий прокурор асан Александр Стояногло 45 хувийн санал авсан байна. М.Санду 1972 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Молдав улсад төрсөн, Эдийн засгийн судалгааны академид бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгсөн, 2010 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургууль төгссөн ажээ. Дараа нь Дэлхийн банкны гүйцэтгэх захирлаар хоёр жил ажилласан байна. Тэрбээр 2012 онд Боловсролын сайдын алба хашиж байгаад 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялагдсан бөгөөд улмаар 2020 онд дахин өрсөлдөж 58 хувийн саналаар ялалт байгуулан тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ. Молдав улс 2022 оноос Европын холбоонд элсэн Оросын нөлөөнөөс ангижрах бодлого баримталж ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.