Эмэгтэйчүүдийн нойлын өрөөнд К.Харрисийг дэмжихийг уриалсан зурвас наажээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-05
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа энэ цаг үед зарим газрын эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө, үсчин гоо сайхны газруудад “Нөхөртөө мэдэгдэлгүйгээр Харрисийн төлөө саналаа өгөөрэй” гэсэн утга бүхий зурвас олноор наах болсон байна. “The Washington Post” сонины мэдээлснээр “Санал өгөх бүхээгт зөвхөн чи л байна. Найз залуу эсвэл нөхөр чинь хэнд санал өгснийг чинь мэдэхгүй. Хэнд саналаа өгснөө хэлэх шаардлагагүй” гэх зэрэг утгатай зурвас олдох болжээ. Энэ кампанит ажил нь нөхөр, найз залуу эсвэл гэр бүлийн гишүүдийнхээ шахалтаас болж зарим эмэгтэйчүүд Дональд Трампын төлөө саналаа өгч магадгүй гэсэн болгоомжлолоос үүдсэн бололтой. Олон нийтийн санаа бодлыг тандах “YouGov” агентлагийн өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгаагаар Америкийн найман эмэгтэй сонгогчийн нэг нь нөхөртөө мэдэгдэлгүйгээр өөр нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэж хариулжээ. Ийм хөдөлгөөн өрнүүлж буй бүлгүүдийн нэг болох "Women for Harris-Walz" байгууллагын гишүүд хэдэн сарын өмнөөс ийм зурвас тараах болсон тухай зарим эх сурвалж мэдээлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.