Бадайн жарангийн говь 1.1 сая жилийн өмнө үүссэн
Анд нөхдийн мэдээ
2024-10-31
Хятадын эрдэмтэд саяхан Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Такламаканы цөлийн орчин үеийнх шиг ландшафт 300000 жилийн өмнө бүрэлдэж эхэлсэн бөгөөд цөл 1.8 сая жилийн тэртээ анх үүссэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Харин Бадайн жарангийн говь 1.1 сая, Тэнгэр элс 900000 жилийн өмнө үүссэн гэж үзжээ. Такламаканы цөл хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт, Хятадад нэгдүгээрт ордог бөгөөд тус улс анх 2008 онд Такламакан, Бадайн Жаран, Тэнгэр, Гурван тангадын зэрэг томоохон элсийг хэзээ үүссэнийг судлах шинжлэх ухааны өрөмдлөгийн төслийг эхлүүлжээ. Улмаар Ази тивийн томоохон элсийг судалсан судалгааны үр дүнгээ өнгөрсөн сард шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.