Япон: Туйлын судалгааны экспидецийг анх удаа эмэгтэй судлаач ахална
Анд нөхдийн мэдээ
2024-10-30
Дэлхийн эдийн засгийн форумын жендерийн зөрүүтэй байдлын судалгаагаар жил бүр хойно жагсдаг Япон улс туйлын судалгааны 66, 67 дугаар экспидецээ эмэгтэй судлаачаар ахлуулах гэж байна. Тодруулбал, ирэх 12 дугаар сард Антарктид руу явах 66 дугаар экспидецийн ахлагчаар томилогдсон Токио их сургуулийн профессор 57 настай Наоми Харада нь тус улсын туйлын судалгааны багийн анхны эмэгтэй ахлагч болж байна. Мөн Японы Туйлын судалгааны үндэсний хүрээлэнгийн туслах профессор, 51 настай Мицүмү Эжири ирэх жилийн намар Японы 67 дахь удаагийн туйлын судалгааны багийг ахлан Антарктид руу яваад 2027 оны хавар буцаж ирэх шийдвэр өчигдөр гарсан байна. М.Эжири нь дээд агаар мандлын шинжлэх ухааны мэргэжилтэн, Шизүока их сургуулийн төгсөгч, Нагояа их сургуулийн доктор юм. Тэрбээр өмнө нь 51 дэх удаагийн Антарктидын судалгааны экспидецийн зуны, 58 дахь удаагийн өвлийн багт ажилласан туршлагатай аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.