images

Казахстан улс Төв Ази дахь Монголын анхны стратегийн түнш орон боллоо

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-10-30


   Монгол улсад хийсэн Казахстаны ерөнхийлөгч К.Токаевын хоёр өдрийн айлчлалын оргил үр дүн нь хоёр орон уламжлалт найрсаг харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн явдал боллоо. У.Хүрэлсүх, К.Токаев нар энэ явдлыг өчигдөр албан ёсоор тунхаглан зарласан бөгөөд ингэснээр Казахстан улс Төв Азийн бүс нутаг дахь манай анхны Стратегийн түнш орон болж байна. Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцжээ. Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, тээвэр, логистик, хөнгөн үйлдвэр, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. К.Токаев мөн “Чингис хаан” үндэсний музейд зочилж нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт гүрнээс ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улсын түүхтэй танилцсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.