“TikTok”-ийг үндэслэгч Хятадын хамгийн баян хүн болов
Анд нөхдийн мэдээ
2024-10-30
“TikTok” платформын толгой компани болох “ByteDance” группыг үүсгэн байгуулагч, 41 настай Жан Имин Хятадын хамгийн баян хүнээр тодров. Тус улсын “Hurun” судалгааны хүрээлэнгээс гаргасан үзүүлэлтээр Жан Имин 350 тэрбум юанийн хөрөнгөөр нэгдүгээрт жагссан бөгөөд “ТикТок” платформ дэлхий даяар алдаршихын хэрээр түүний хөрөнгө өмнөх оныхтой харьцуулахад 105 тэрбум юаниар өссөн ажээ. Түүнээс гадна Жан Имин 1980-аад онд төрсөн Хятадын хамгийн баян хүнээр тодорч байна. Гурван жил дараалан дээрх жагсаалтыг тэргүүлсэн “Nongfu Shanquan” компанийг үүсгэн байгуулагч Жун Шаншань хоёрдугаар байрт оржээ. Түүний нийт хөрөнгө 340 тэрбум юань болж, өнгөрсөн оныхоос 110 тэрбум юаниар буурсан байна. Учир нь тэрбээр Японы талыг баримтлагч гэсэн шүүмжлэлд оны эхээр өртсөн нь үүнтэй холбоотой гэж үзэж байна. Өнгөрсөн жил хоёрдугаарт бичигдэж байсан сошиал медиа, цахим тоглоомын “Tencent” компанийг үндэслэгч Ма Хуатен гуравдугаар байрт орсон бөгөөд түүний хөрөнгө 315 тэрбум юань болсон нь өнгөрсөн оныхоос 35 тэрбум юаниар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.