БНСУ: Украин, Оросын дайн манай улсын аюулгүй байдалтай шууд холбоотой
Анд нөхдийн мэдээ
2024-10-29
БНСУ-ын Эв нэгдлийн яамны дэд сайд Ким Сүн Кён "Украин, Оросын дайн бол зүгээр өөр нэг газар болж байгаа дайн биш, харин манай улсын аюулгүй байдалтай шууд холбоотой дайн учраас бид нарийвчилсан хариу арга хэмжээний талаар ярилцаж байна" гэж мэдэгдэв. Тэрбээр MBN телевизийн “Press Room Live” нэвтрүүлэгт оролцохдоо "Хэрэв Орос улс Хойд Солонгосын цэргийг байршуулж, тив алгасагч баллистик пуужингийн технологи зэрэг цэргийн дэвшилтэт технологийг Умардад шилжүүлбэл энэ нь манай улсын хувьд туйлын ноцтой заналхийлэл болно" гэжээ. Өмнөд Солонгосын цэргийн нисгэгчгүй онгоц Пёньянд нэвтэрсэн гэж Хойд Солонгосын удаа дараа мэдэгдсэнийг Ким Сүн Кён эрс үгүйсгээд, Пёньян Орос руу цэрэг илгээсэн явдлыг дэлхий дахины анхаарлаас холдуулах зорилготой үйлдэл гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.