images

Сан-Франциско: Дэлхийн шилдэг стартапууд чуулж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-29


   Хойд Америкийн хамгийн том гарааны компаниудын чуулга болох "TechCrunch Disrupt 2024" үзэсгэлэн өчигдөр АНУ-ын Сан-Франциско хотод нээгдэв. Америкийн мэдээллийн технологийн (IT) “TechCrunch” байгууллагаас зохион байгуулдаг тус үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс гарааны компаниуд ирж оролцон шинэ технологи танилцуулж, сүүлийн үеийн технологийн чиг хандлагыг хэлэлцдэг юм. Энэ удаагийн үзэсгэлэнд 130 гаруй орны 350 гаруй гарааны бизнес эрхлэгч оролцож байна. Үүнд хиймэл оюун ухаан (AI), блокчэйн, биотехнологи, финтек, эрүүл мэнд, хөдөлгөөн, робот техник, сансар огторгуй зэрэг янз бүрийн салбарын технологиуд үзэсгэлэнд орсон бөгөөд энэ оны шилдэг гарааны бизнест тооцогдож буй “Battle Field” мөн багтжээ. Сүүлийн 20 гарааны компани оны шилдэг технологийн шагналын төлөө өрсөлдөх ба эцсийн шатанд илтгэл тавьснаар, хамгийн шилдэг технологитой гэж үнэлэгдсэн баг ялж 100 мянган долларын шагнал хүртэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.