images

Хятадын "Shenzhou 19" хөлөг маргааш сансарт хөөрнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-29


   Хятад улс маргааш өдрийн 4 цаг 27 минутад сарны судалгааны "Shenzhou 19" сансрын хөлөг хөөргөхөөр болжээ. Тус хөлөг хөөрснөөсөө хойш ойролцоогоор зургаан цагийн дараа “Tiangong” станцтай холбогдох бөгөөд хөлгийн баг Цай Сюже, Сүн Линдун, Ван Хаозэ нарын гурван нисгэгчээс бүрдсэн байна. Эмэгтэй сансрын нисэгч Ван Хаозэ сансарт ниссэн Хятадын гурав дахь эмэгтэй нисгэгч болж байна. “Shenzhou 19” хөлгийн багийнхан сансрын станцад зургаан сар орчим байх юм. Хятадын сансрын хайгуулын төслийн алба энэ оны 11 дүгээр сарын дундуур ачаа тээврийн "Tianzhou-8", дараа жил "Shenzhou-20”, “Shenzhou-21" хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.