Холливүүдийн жүжигчин тэргэнцэртэй найзыгаа түрж марафон гүйлтэд оролцов
Анд нөхдийн мэдээ
2024-10-29
Холливүүдийн жүжигчин, ирланд гаралтай Колин Фаррелл Ирландын Даблин хотод болсон буяны марафонд оролцож, тэргэнцэртэй өвчтөнийг түрж гүйсээр барианд оржээ. Тэрбээр эртний найз, epidermolysis bullosa өвчтэй Эмма Фогарти хэмээх бүсгүйг уг марафонд оролцуулж, тэргэнцэртэй нь түрж гүйсэн нь энэ байв. Энэ тухайгаа К.Фаррелл "Эмма бид хоёр эртний найзууд. Миний нэг өдрийн гүйлт найзын минь өдөр бүр шаналдаг өвчинтэй харьцуулахад юу ч биш. Бие сэтгэлийн асар их хаттай найзаараа би ямагт бахархдаг” гэжээ. Харин Эмма бүсгүй марафонд оролцсон тухайгаа "Энэ бол миний эртний мөрөөдөл байсан. Мөрөөдлийг минь биелүүлж өгсөн өгөөмөр, үнэнч найз Колиндоо баярлалаа” гэсэн байна. Арьсны ховор өвчтэй хүмүүст туслахаар зохион байгуулсан уг марафонд тэд эмчилгээний зардал 400 мянган евро цуглуулах зорилго тавин оролцсон бөгөөд цуглуулсан мөнгөний хэмжээ тэдний зорьж байснаас давж нэг сая евро болжээ. Өмнө нь К.Фаррелл оюуны согогтой хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор “Колин Фаррелл” санг үүсгэн байгуулж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.