Z үеийнхэн удирдах албан тушаал хашихаас зайлсхийх болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-29
Z үеийнхний оффисын ажилчдын дунд албан тушаал дэвших, удирдах албан тушаал хашихаас зайлсхийх хандлага түгээмэл болж байгаа тухай Их Британийн “The Guardian” сонин мэдээлэв. Энэ үеийнхний албан тушаал ахих хүсэл багасч, ажил амьдралын тэнцвэрийг эрэлхийлэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байгааг тус сонин онцолжээ. Хүний нөөцийн "Robert Walters" байгууллага өнгөрсөн сард Их Британи дахь Z үеийнхний дунд санал асуулга явуулсан бөгөөд судалгаанд оролцогчдын 52 хувь нь дунд шатны удирдах албан тушаалд ажиллахыг хүсэхгүй, 69 хувь нь дунд шатны удирдлагууд ажлын ачаалал, стресс ихтэйн дээр цалин хөлс багатай гэж үзсэн бол 16 хувь нь дунд шатны удирдах албан тушаал хэзээ ч хашихгүй гэж хариулсан байна. Тэд ажил дээрээ амжилт гаргаж, албан тушаал дэвшихээс илүү өөрийгөө хөгжүүлэх, ачаалал багатай, биед амар ажил эрхлэхийг илүүд үзэж, хариуцлагатай албан тушаал өөрт дарамт болдог гэж үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.