images

Японы парламентын доод танхимд хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-29


   Японы парламентын доод танхимын сонгууль өнгөрөгч ням гарагт болж өчигдөр эцсийн дүнгээ гаргалаа. Тус улсын түүхэнд хамгийн олон буюу 314 эмэгтэй өрсөлдсөн энэ сонгуулийн үр дүнд 73 эмэгтэй Төлөөлөгчдийн танхимын гишүүн болж мөн л хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон түүхэн үйл явдал болов. Ингэснээр парламентын доод танхимын 465 суудлын 16 хувийг эмэгтэйчүүд эзлэх болсон байна. 2024 онд дэлхий дахинаа хамгийн олон сонгууль болж буй бөгөөд нийтээрээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа билээ. Энэ жишгээр Монгол улсын парламентад анх удаа 32 буюу хамгийн олон эмэгтэй сонгогдсон бол Мексик улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон юм. Мөн энэ онд дэлхийн 87 улсад төрийн тэргүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй 174 эмэгтэй байгаа нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо өсөн нэмэгдэж буйг илтгэх түүхэн дээд амжилт болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.