Гүржийн сонгууль будлиантай болсон уу?
Анд нөхдийн мэдээ
2024-10-28
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн Гүрж улсын бүх нийтийн сонгуулийн үеэр олон улсын тогтсон хэм хэмжээг зөрчсөнийг буруушааж, Сонгуулийн тухай хууль зөрчсөн явдлыг эрс шүүмжлэн даруй мөрдөн байцаалт явуулахыг уриаллаа. AFP агентлагийн мэдээлснээр тэрбээр дотоодын болон олон улсын ажиглагчид сонгууль чөлөөтэй, шударга болоогүй гэж үзсэнийг эш татан дээрх мэдэгдлийг хийсэн байна. Оросыг дэмжигч "Гүржийн мөрөөдөл" нам төрийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, иргэдийн саналыг худалдан авах, сонгогчдыг айлган сүрдүүлэх зэрэг ноцтой үйлдэл гаргасныг Э.Блинкэн онцлон дурджээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүрж улсад энэ удаагийн сонгуулиар "Гүржийн мөрөөдөл" нам олонхийн санал авсан ч сонгууль будлиантай болсон, тэр дундаа ОХУ-ыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хардлага ар араасаа гарч, сөрөг хүчин санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Олон улсын ажиглагчид ч үүнийг нотолж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг Европын холбоо шаардсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.