images

Украин: Ерөнхийлөгчийн сонгуулийг дайн дууссаны дараа явуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-28


   Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар ерөнхийлөгчийн сонгуулийг Оростой хийж буй дайн дууссаны дараа явуулна гэж мэдэгдэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак Италийн өдөр тутмын “Correire della Sera” сонинд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч В.Зеленский бүх цэрэг дайчид болон хилийн чанадад гарсан дүрвэгсдийг санал өгөх боломжоор хангана” гэжээ. Улмаар дайнтай нөхцөлд сонгууль явуулах боломжгүй гэсэн байр сууриа дахин нотолж “Одоо бид эх орноо батлан хамгаалахад хөрөнгө оруулах ёстой” гэсэн байна. Ерөнхийлөгч В.Зеленскийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа энэ оны тавдугаар сард дуусгавар болсон ч дайны байдлын улмаас сонгууль явуулалгүй албан тушаалаа үргэлжлүүлэн хашсаар байгаа юм. Мөн тус улс ирэх 11 дүгээр сард хоёр дахь энхийн бага хурлыг зохион байгуулна гэдгээ мэдэгджээ. Гэсэн хэдий ч Барууны ихэнх орон, тэр дундаа АНУ Украины ялалтын төлөвлөгөөнд хайхрамжгүй хандаж байгаа тул энхийн бага хурал хүчээ авч чадахгүй байна гэж ажиглагчид үзэж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.