images

Франц: Бага, дунд сургуульд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-28


   Францын Засгийн газар ухаалаг утас хэрэглэхгүй байх журмыг ирэх жилээс бүх бага, дунд сургуульд нэвтрүүлэхээр болжээ. Энэ хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлж буй ухаалаг утасны хор хөнөөлийг арилгах үүднээс "digital comma" хэмээх шийдэл гаргасан байна. Боловсролын сайд Александр Портьэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа "2025 оны есдүгээр сар гэхэд "digital comma" арга хэмжээг улс даяар хэрэгжүүлнэ” гээд "Бид хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй" хэмээн онцолжээ. Боловсролын яам өнгөрсөн сараас эхлэн 200 орчим дунд сургуульд ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах арга хэмжээг туршилтын журмаар хэрэгжүүлсэн юм. Журам ёсоор сурагчид сургуульдаа ирмэгцээ ухаалаг утсаа тусдаа шүүгээнд хийж хадгалуулаад, хичээл тарахдаа авч явдаг. Энэ журмыг хэрэгжүүлсэн сургуулиудаас эерэг хариу ирсээр байгааг Сайд А.Портьэ мөн онцлжээ. Үүний зэрэгцээ Их Британи улс мөн сургуулийн орчинд ухаалаг утас ашиглахыг хориглох хуулийн төсөл санаачилжээ. Энэ арга хэмжээний хүрээнд гаргасан удирдамжийг энэ оны эхээр нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоо Английн ихэнх сургууль үүнийг хэрэгжүүлж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.