Исланд: Цалин бууруулахгүйгээр ажлын цагийг богиносгосон нь эерэг үр дүн үзүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-28
Цалин бууруулахгүйгээр ажлын цагийг богиносгосон хөдөлмөрийн хуваарь нэвтрүүлсэн Исландын эдийн засгийн үр нөлөө Европт анхаарал татаж байна. Их Британийн “Autonomy Research” хүрээлэн болон Исландын Тогтвортой байдал, ардчиллын нийгэмлэг (ALDA) хамтран хийсэн судалгаагаар 2020-2022 оны хооронд Исландын нийт ажилчдын 51 хувь нь ажлын цагийг богиносгосон дөрвөн өдрийн ажлын хуваарьт багтсан байна. Судалгааны төвүүд одоогийн нөхцөл байдалд үндэслэн энэ харьцаа цаашид өсөх хандлагатай байгааг дурджээ. Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлснээр Исландын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5 хувьд хүрч, Европ тивд Мальта улсын дараа хоёрдугаарт орсон байна. Энэ нь тус улсын 2006-2015 оны хооронд эдийн засгийн өсөлтийн дундаж 2 хувь байсантай харьцуулахад эрс сайжирсан үзүүлэлт юм. Мөн ажилгүйдлийн түвшингээр Исланд Европ тивдээ хамгийн багатайд тооцогдож байна. Цалин бууруулахгүйгээр ажлын цагийг богиносгосон тогтолцоог зоригтойгоор нэвтрүүлсний дараа Исландын эдийн засгийн өсөлт Европ тивдээ тэргүүлж байгааг CNN онцолжээ. Тус улсад төсвийн байгууллагын ажилчдын ажлын цагийг долоо хоногт 40 цаг байсныг 35-36 цаг болгож багасгасан юм. Энэхүү туршилтын үр дүнд ажлын байран дахь хөдөлмөрийн бүтээмж сайжирч, үүний зэрэгцээ ажилчдын амьдралын чанар эрс нэмэгдсэн нь тогтоогдсон байна. Энэ туршлагыг бусад улс орнууд хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тухайлбал ХБНГУ, Ирланд зэрэг орнууд дөрвөн өдрийн ажлын тогтолцоог туршилтын журмаар нэвтрүүлж эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.