Хан Каны “Цагаан хоолтон” номыг ерөнхий боловсролын сургуулийн номын сангаас хасахыг шаардав
Анд нөхдийн мэдээ
2024-10-28
2024 оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн болсон Хан Каны зохиолын борлуулалт Өмнөд Солонгост огцом өсөж зургаан хоногийн дотор сая гаруй хувь зарагдсан билээ. Гэвч олон улсад түүний хамгийн алдаршсан “Цагаан хоолтон” номыг ерөнхий боловсролын сургуулийн номын санд байх учиргүй гэж тус улсын Эцэг, эхчүүдийн холбоо үзжээ. Хан Каны зохиолууд номын дэлгүүрүүдэд дуусаж, дахин хэвлэх талаар ярьж эхэлсэн энэ үед “Цагаан хоолтон” номын агуулга, үйл явдал залуу уншигчдад тохиромжгүй гэдэг маргаан гарч ирсэн юм. Тиймээс Өмнөд Солонгосын Эцэг эхчүүдийн холбоо “Нобелийн шагналт зохиолч бичсэн гээд бага, дунд, ахлах сургуулийн номын санд ийм туйлширсан, хүчирхийллийн агуулгатай ном байрлуулахыг оролдсонд эцэг эхчүүд бид цочирдож байна” гэж мэдэгдсэн байна. Тэд энэ романы бэлгийн харилцааны тухай дүрсэлсэн хэсгүүдийг эш татаж “Агуулга нь залуу үеийнхэнд хортой” хэмээн маргаж байгаа юм. Улмаар тус холбооноос "Цагаан хоолтон" номыг сургуулийн номын санд байлгахгүй байх тухай өргөдөл гаргасанд 10000 гаруй хүн дэмжиж гарын үсэг зураад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.