Японы Либерал ардчилсан нам сонгуульд ялагдсан уу?
Анд нөхдийн мэдээ
2024-10-28
Японы эрх баригч Либерал ардчилсан нам парламентын доод танхимын сонгуульд урьдчилсан дүнгээр ялагдсан байж магадгүй тухай “Kyodo News” мэдээллийн агентлаг уламжиллаа. Хэдийгээр шинэ ерөнхий сайд Шигэрү Ишиба инфляц бууруулж, улс төрийн шинэчлэл хийнэ гэж амласан ч тус намын санхүүжилттэй холбоотой цуурхлууд ийм үр дүнд хүргэсан байж магадгүй аж. Тус нам Төлөөлөгчдийн танхимын 465 суудлаас багадаа 233-ыг авч олонх болох зорилготой байсан юм. Сонгуулийн эцсийн үр дүн өнөөдөр гарна. Харин тус намын санхүүжилтийн тухай сөрөг мэдээллүүд 2023 оны эцсээр гарч эхэлсэн билээ. Либерал ардчилсан намын гол өрсөлдөгч нь дайны дараагаас засгийн эрхийг хамгийн олон удаа барьсан Үндсэн хуулийн ардчилсан нам ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.