Хятад: “Apple” компанийн гар утасны борлуулалт нэмэгдэв
Анд нөхдийн мэдээ
2024-10-28
АНУ-ын “Apple” компани өнгөрөгч сард “iPhone 16” загварын ухаалаг гар утаснуудаа худалдаанд гаргаснаар Хятадын зах зээлд энэ оны гуравдугаар улиралд борлуулалтаараа эхний тавд дахин орж ирлээ. Өнгөрсөн онд Хятадын “Huawei” компани дотооддоо үйлдвэрлэсэн дэвшилтэт чип бүхий шинэ гар утас гаргаснаар “Apple” компанийн бүтээгдэхүүний борлуулалт огцом буурсан юм. Тэгвэл энэ удаа “Apple” компани Хятадын ухаалаг гар утасны борлуулалтын зах зээлийн 15.6 хувийг эзэлж энэ үзүүлэлтээрээ хоёрдугаарт орж байна. Харин “Huawei” компани зах зээлийн 15.3 хувийг эзэлж гуравдугаарт орсон бол “Vivo” компани 18.6 хувиар тэргүүлж байгаа аж. Эдний араас “Xiaomi”, “Honor” брэндийн гар утас орж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.