images

70 настай жолооч амиа хорлох гэж буй бүсгүйг аварсан нь

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-25


   Хадан цохион дээрээс үсэрч амиа хорлохоор завдсан иргэнийг аврахад тусалсан таксины жолооч 70 настай эрэгтэйд Японы Цагдаагийн газраас талархлын захидал өгчээ. Жолооч Казүхиро Мизүмото энэ сарын эхээр автобусны буудлын ойролцоогоос 30 орчим насны эмэгтэйг авч түүний хүссэнээр Санданбэки хадан цохионд аваачиж өгчээ. Гэвч бүсгүй аялагч гэхэд ганцхан цүнхтэй, асуусан асуултад нь огт хариулахгүй, зөвхөн нэг цэг рүү л гөлөрч, автомашины цонхоор байгалийн сайхныг тольдохгүй байсан нь жолоочид нэг л биш санагдаж түүнийг буунгуут цагдаад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаа нар бүсгүйг эрэн хайж хашаа даван хадан цохионы өнцөг рүү явж байхад нь барьж авсан байна. Бүсгүй цагдаад коронавирусийн халдвар авч эмчилгээ хийлгэж байхдаа амьдралаа алдсан хэмээн өгүүлсэн аж. Энэ үйл явдлын талаар цагдаагийн ахлах Сэй Наката “Ноён К.Мизүмотогийн санаа тавьсан түргэн шуурхай үйлдэл эмэгтэйн алтан амийг аварсан” гэсэн юм. 15 жил жолооч хийж байгаа К.Мизүмото эмэгтэйн амийг аварсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.