images

Юлия Навальная НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шүүмжлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-25


   Оросын сөрөг хүчний удирдагч асан Алексей Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж гар барьсныг буруушаан "Алуурчинтай хамтран ажиллаж байна" хэмээн шүүмжилжээ. DPA агентлагийн мэдээлснээр хатагтай Ю.Навальная Х хуудсандаа НҮБ-ын тэргүүн, Оросын ерөнхийлөгч нарын зургийг нийтэлж Оросын түрэмгий дайн гурав дахь жилдээ үргэлжилж байхад НҮБ-ын тэргүүн алуурчинтай гар барин зогсож байнагэсэн тайлбар хийжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг орнууд оролцож буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо В.Путинтэй уулзсан юм. Мөн энэ үеэр тэрбээр Европын сүүлчийн дарангуйлагч гэгддэг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой бас уулзсан байна. А.Лукашенко Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришт Беларусийн энх тайвны бэлгэдэл гэгддэг өрөвтасны баримал бэлэглэсэн гэх мэдээлэл байна. НҮБ-ын удирдлага БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсонтой холбогдуулан Эстони, Литва зэрэг орнууд дургүйцэл илэрхийлэв. Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Качкна “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоноороо В.Путинд суртал ухуулгын давуу тал олголоо” гэж шүүмжилжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.