Их Британи: 105 настай эмэгтэй урт наслах нууцын талаар юу ярив?
Анд нөхдийн мэдээ
2024-10-25
Их Британи улсын иргэн 105 настай эмэгтэй урт насалсан нууцынхаа талаар өвөрмөц зөвлөгөө өгчээ. “New York Post” сонины мэдээлснээр хатагтай Кэтлин Хеннингс эдүгээ асрамжийн газарт амьдардаг бөгөөд энэ сарын 2-ны өдөр тэндхийн ажилчид болон ойр дотны хүмүүсийнхээ хамт 105 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж үдэшлэг зохион байгуулжээ. Шар айрагтай хундага барин инээмсэглэж суугаа тэрбээр төрсөн өдрөөрөө шар айраг, шоколад, хормогч бэлгэнд авсан байна. Түүнээс урт насалсны нууцын талаар асуухад хатагтай Кэтлин "Шар айраг сайн уу. Тэгээд бас гэрлэх хэрэггүй” хэмээн хошигножээ. Улмаар "Манай гэрийнхэн бүгд шар айрагт дуртай, байнга хэрэглэдэг байсан. Би өсвөр наснаасаа шар айраг уусан бөгөөд одоо ч хүртсээр байна. Хүмүүс хооллож байхад би шар айргийг л сонгодог” гэжээ. 1919 онд Английн Брикстон хотод төрсөн хатагтай Кэтлин Лондонд насаараа нягтлан бодогчоор ажиллажээ. Орой ажлаа тараад цэнгээний газар орон бүжиглэж эсвэл дуурь, балет үзэж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан гэнэ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайн дуустал Лондонд аж төрж байгаад 1965 онд тэтгэвэртээ гарч нам гүм хөдөө сууринд нохойтойгоо хамт суух болсон аж. Эдүгээ тэрбээр Глостершир мужийн асрамжийн газарт амьдардаг бөгөөд тус төвийн ажилтан Малайка Чарльз "105 насны төрсөн өдрөө тэмдэглээд байгаа хатагтай Кэтлинийг харахад үнэхээр сайхан байсан. Бид түүнийг хүссэнээр нь байлгаж дуртай шар айргийг нь уулгадаг” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.